ЭТТ-н 06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшинэ

2024-02-01 479 1

Засгийн газрын /2024.01.31/хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаад буй. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73% орчим хувийг “Эрдэнэс Монгол” нэгдэл, 26.94% орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр болсон байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцон 104,000-ыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг тус компаниас мэдэгдсэн.

Тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ын буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шилжүүлж байгаа юм.

Харин 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн 893,000 орчим хувьцаа эзэмшигчдэд хүүхдийн мөнгөний дансаар шилжүүлж эхэлжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21

Монополийн эсрэг газар: “Сод монгол групп” АИ-92 төрлийн шатахууныг зохиомолоор хомсдол үүсгэжээ

Монополийн эсрэг газраас шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зо

2026-08-30

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31