2024 оны төсвийн жилийг “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулна

2024-02-01 176 0

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр,

“Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Ардчилал төгс биш, гэхдээ ардчилсан нийгмийн хамгийн давуу тал бол нийгэм өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийгээ засахын төлөө нээлттэй хэлэлцэж чаддагт оршдог. Та бидний өчигдөр гаргасан шийдвэр өнөөдөр дүгнэгдэж, харин өнөөдөр гаргах шийдвэр ирээдүйд хэлэлцэгдэх болно. Аливаа хөгжлийн үйл явц, үнэт зүйл өөрөө дүгнэлт хийх цаг хугацааны шалгууртай байдаг. 1963 онд Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жонн Кеннеди “Ардчилал төгс биш, гэхдээ хэзээ ч хүмүүс хооронд хана барьдаггүй” гэсэн алдарт үгээ Берлиний хана дээр хэлж байлаа. 2016 онд Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн дагуу хана барих тухай асуудлыг хөндөж, энэ нь тухайн үед дэлхий дахинд томоохон мэтгэлцээн болж байсан. Саяхан Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үер дэлхийн улс төр, эдийн засгийн манлайлагчид цуглаж, цар тахал болон геополитикийн хуваагдлын эрин, дайн дэгдсэн сүүлийн 3 жилийг дүгнэн ярилцлаа. Энэ нь цар тахлын дараа дэлхийн манлайлагчдын томоохон цугларалтуудын нэг боллоо.

Энэ танхимд хуран цугласан эрхэм зочид, төлөөлөгчид өө,

1990 оны цагаан морин жилийн хавар Монгол Улсын шинэ 30 жилийн түүх эхэлж, шинэ нийгэмд хөл тавьсан билээ. Өнөөдөр бид 30 жилийн алдаа оноог хэлэлцэж, тогтолцооны реформыг хамтдаа эхлүүлж, ирэх 30 жилийн үндэс суурийг тавьж байна. 30 жилийн дараа шинэ үеийнхэн цуглаж, ирээдүйгээ тодорхойлох үед бидний энэ үеийг Монгол Улсын эрчимжсэн хөгжлийн гарааг эхлүүлж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг бүрэн шийдвэрлэсэн хэмээн дүгнээсэй гэж хүсэж байна.

Та бид 30 жилийн дараа дахин нэг хоосон мөрөөдөл болж үлдээхгүйн төлөө, тогтолцооны реформыг тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь бодитоор үзэхийн төлөө чин эрмэлзэл, эр зориг, хүсэл мөрөөдлөө нэгтгэх цаг болжээ. Энэ бол ирээдүй үедээ эрүүл нийгмийг үлдээх үзэл санаа, үйл хэргийн тэмцэл юм.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд хөдөөгөөс хот руу биш, харин хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. 2024 оноос Монгол Улсыг дэлхий дахинд “Go MonGOlia, Always Moving” аялал жуулчлалын брэнд үг бүрэн илэрхийлэх болно. Энэхүү брэнд үг нь “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Монгол үргэлж хувьсан өөрчлөгдөж, шилжин хөдөлж байдаг” хэмээх агуулга илтгэнэ. Монголчуудын хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай энэ агуулга Монгол Улсыг бүрэн илтгэх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ТАНИЛЦ: Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримт

Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сург

2025-01-14

Дотооддоо нийлүүлэх нүүрсний нээлттэй дуудлага худалдаа болно

"Тавантолгой" ХК дотооддоо нийлүүлэх нүүрсний нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулна. Улмаар

2024-12-04

Орхон: 2025 оны төсвийн төслийг хэлэлцүүлэхээр ИТХ-д өргөн барьлаа

Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр аймгийн 2025 оны төсвийн төслийг ИТХ-д өргөн барьлаа. Ирэх

2024-11-26