УБЦТС: Ачаалалтай бүсэд гэнэтийн хязгаарлалт хийж байгаа

2024-01-26 485 4

Өчигдөр 18:00 цагийн орчимд Улаанбаатар хотын төвийн зарим газар, Таван шар орчимд тог тасарчээ.

Улмаар Ikon.mn сайт цахилгаан хязгаарлах хуваарь гарахаа больсон эсэх болон зарим газар урьдчилж мэдэгдэхгүйгээр цахилгаан хязгаарлаж буй шалтгааныг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-ийн холбогдох хүмүүсээс тодруулжээ.

Тэрбээр, УБЦТС ТӨХК-ийн оператор н.Дуламсүрэн “Одоогоор дахин цахилгаан хязгаарлах шинэчлэгдсэн албан ёсны хуваарь гараагүй байна. Нэгдүгээр сард хуваарь дээр төлөвлөгдсөн хязгаарлалт хийгдээд дууссан.

Одоо бол ганц хоёр ачаалалтай бүсүүдэд горимын ачааллыг хөнгөлөх үүднээс хаяадаа гэнэт гэнэт хязгаарлалт хийгдэж байна. Өөрөөр хэлбэл хязгаарлалт хий гэсэн үүрэг даалгавар гэнэт ирж байгаа” гэжээ.

Эх сурвалж: Ikon.mn

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27