“Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалыг төсвийн хөрөнгө хувьдаа шамшигдуулсан нь тогтоогдсон” гэв

2024-01-19 401 1

Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалын асуудлаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Амаржаргал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Аймгийн ИТХ-ын дарга гэдэг бол төрийн өндөр албан тушаалтан, өндөр ёс суртахуунтай, сахилга баттай ажиллах ёстой. Шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаар ажиллах ёстой байтал Б.Батжаргал хуулийг гууль болгож, өөрийн эрх ашигт нийцүүлэн, ашиглаж байна. Ингэснээр аймгийн ИТХ чадамжгүй болж хувираад байна.

Аймгийн ИТХ-ын дэргэд тодорхой төсөв хөрөнгөтэй Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл байдаг. Энэ төсөв хөрөнгө торгуулийн орлогоос бүрддэг. Гэтэл ИТХ-ын дарга Б.Батжаргал энэ хөрөнгийг хууль бусаар зарцуулж, хувьдаа шамшигдуулж, үрэн таран хийсэн нь тогтоогдсон.

Архангай аймгийн малчдын малын хулгайгаас сэргийлэх, таслан зогсоох зардлыг ИТХ-ын дарга идчихсэн шүү.  Архангай аймгийн иргэдийн төлсөн торгуулийн тодорхой хувийг гэмт хэргээс сэргийлэхэд зарцуулах ёстой байтал ИТХ-ын дарга бүлэглэн шамшигдуулж, хууль бусаар зарцуулсан. Энэ хүн төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн нөлөө бүхий этгээд. Хариуцлага хүлээх ёстой” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27