Насанд хүрээгүй хүүхдүүдийн биеийг үнэлүүлсэн хэргүүдийг прокурорт шилжүүлжээ

2024-01-02 98 1

Эрүүгийн цагдаагийн албанаас охидод хүч хэрэглэн, биеийг нь үнэлүүлсэн гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

1. Нэр бүхий иргэд насанд хүрээгүй хоёр эмэгтэйг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар 2023 оны 01 дүгээр сараас хойш Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлсэн гэх үйлдэлд иргэн “Н”, “Т” нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусчээ.

2. Нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй дөрвөн эмэгтэйн эмзэг байдлыг далимдуулан 2022 оны 10-11 дүгээр сарын хооронд бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэрэгт “Н” нарын зургаан хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

3. Нэр бүхий иргэд 2023 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй эмэгтэй хүнийг бусдад зуучлан, бусдын зуучилсан эмэгтэй 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд БНХАУ-ын нэг иргэн болон зуучилсан Монгол Улсын иргэн “Х”, “Э” нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Хавар, намрын улиралд иргэд угаартах эрсдэл нь өндөр байдаг байна. Учир нь, гадна болон дотоод орчны

2024-10-02

Дотоодын цэргийн штабаас байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдыг сургалтад хамруулж байна

Дотоодын цэргийн байгууллагаас ахлагч бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хааж байгаа цаашид “Ца

2024-10-02

Богд ууланд олон тооны тарвага агнасан хэргийг шалгаж байна

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжл

2024-09-13