Танилц: Өнөөдрөөс хэрэгжиж буй ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн ерөнхий нөхцөл

2021-03-10 886 0

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд “Ажлын байрыг дэмжих 2 их наядын төлөвлөгөө” тусгагдсан. Тэгвэл “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг өнөөдрөөс эхлэн банкуудын эх үүсвэрт тулгуурлан 3%-ийн хүүтэй олгоно. Зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдэд Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлж, зөрүүг банкуудад төлөх юм. Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн дэмжлэг болон батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг хангах үйл ажиллагаанд Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх байдлаар оролцож ажиллах юм. Бага хүүтэй ажлын байр дэмжих зээлд дараах нөхцлийн хүрээнд хамрагдана.

 “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн санхүүжилтийн ерөнхий нөхцөл

Нийт зээлийн хэмжээ: 2 их наяд төгрөг хүртэл;

Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ: Аж ахуйн нэгж 500 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая төгрөг хүртэл,

Батлан даалтын хэмжээ: Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл);

Зээлийн нөхцөл

Зээлийн зориулалт: Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас  ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;

Зээлийн эх үүсвэр: Банкны өөрийн эх үүсвэр;

Зээл олгох хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал;

Зээлийн хэмжээ: Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500.0 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая хүртэл,

Зээлийн хугацаа: 3 жил хүртэл;

Зээлийн хүү: жилийн 3 хувь;

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байна

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Иргэдийн гар дээр очих цалин болон тэтгэврийг нэмэгдүүлж, татварын дарамтыг бууруулна

УИХ—ын гишүүн, ТБХ-ны дарга Н.Наранбаатар: Монгол Улсын 2027 оны улсын төсвийн төсөлд иргэдийн бодит

2026-10-21

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтө

2026-10-21

ХААИС 12 Политехникийн коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулав

Хөдөө аж ахуйн их сургууль Засгийн газрын 2023 оны 08 сарын 23-ны өдрийн 306 тоот тогтоол, 2026 оны

2026-10-15