Х.Нямбаатар Солонгосоос “шувууд”-ыг авчрахаар явжээ

2023-05-15 443 0

“5Ш”-ээс хамгийн их анхаарал татаж буй нь “Шувуу” ажиллагаа болоод байна. Гэмт хэрэгт шалгагдаж, сэжиглэгдэж байхдаа оргон зайлсан 100 гаруй “шувуу” байгааг албан ёсоор зарласан.

Эдгээр “шувуу”-г авлигын акул, жараахай гэдэг шиг том шувуу, болжмор гэж ялгаж нэрийддэг болжээ. “…Том шувуу” гэдэг нь тодорхой аж. Сар гаруйн өмнө ирсэн Т.Бадамжунай, сураг нь гараад л “нисээд” яваад байгаа Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг нарыг хэлдэг байна. Тэгэхээр “…Болжмор гэж хэн бэ” гэдэг нь ойлгомжтой болно. Тэгвэл “Шувуу” ажиллагааг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдээр Солонгос руу нисжээ. Тэд Солонгост бүгж байсан хэд хэдэн “шувуу”-г авчрахаар явсан байна. Одоогоор тоо нь тодорхойгүй бөгөөд тэдгээр “шувууд”-ын нэлээд нь Солонгосын хууль хяналтынханд баригдсан, зарим нэг нь сайн дураараа ирэхээр болсон гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 оны нэгдүгээр сар хүртэл хориглох шийдвэр гаргалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортыг 2027 он хүртэл хориглож, дотоодын шатахууны хямралаа тогтворжуу

2026-07-31

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ дотооддоо шатахууны гүнзгий хямрал, хомсдолд орсон. Нэг ялангуяа Оросын захын муж, тосгон шатаху

2026-07-31

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22