Төрийн банкны албан тушаалтнууд 2015 оноос иргэдийг залилж байжээ

2023-05-12 217 0

Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн Төрийн банканд байршуулсан мөнгөнөөс хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээгээр завшсан хэрэгт Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн нарыг холбогдуулан 2018 оноос хойш мөрдөн шалгасан билээ.

Тэдэнд холбогдох хэргийг анх ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн бөгөөд сүүлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн мөрдөн байцаалт явуулж саяхан дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж НПГ-т хүргүүлээд байна.

Төрийн банкны нэр дурдсан албан тушаалтнууд хуйвалдан хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээлэлд нэвтрэн их хэмжээний мөнгөтэй хүмүүсийн данснаас хуурамч баримт бүрдүүлэн зээл авч байж . Дээрх гурван хүн 2018 оны тавдугаар сарын 29-нөөс мөн оны аравдугаар сарын 19 хүртэлх хугацаанд 44 иргэний нэр дээр хоёр тэрбум гаруй төгрөгийн, 70 зээлдэгчийн нэр дээрх 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй зээл гаргаж банкандаа их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй.

Тодруулбал,Төрийн банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэдийн мэдээллийг судалж, хадгаламж дахь мөнгийг барьцаалан зээл авч, хүүний төлөлт нэртэйгээр шилжүүлэн хувьдаа завшиж байсан гэдэг. Жишээ нь 2018 оны долдугаар сараас аравдугаар сарын 10 хүртэлх хугацаанд 25 хүний нэр дээрх хугацаатай хадгаламжийн мөнгийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээл нэрээр 1.9 тэрбум гаруй төгрөг авсан нь ч батлагдсан аж. Түүгээр ч зогсохгүй нэлээд олон харилцагчийн нэр дээр кредит карт гаргаж, мөнгө завшиж, залилсан хэрэгт холбогдоод буй билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Төрийн банкны дээрх албан тушаалтнууд 2015 оноос иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл ч тогтоогдсон аж.

Эх сурвалж: https://isee.mn/n/50234

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Энэ сарын 15-18-ны хооронд хүйтний эрч суларна

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус га

2025-01-14

Хоёр эмэгтэйн амь хөнөөсөн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ

Цагдаагийн албан хаагчид хоёр хүнийг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард илр

2025-01-14

Сургуулийн ЁЗДХ: Хүүхэд зодсон багшид арга хэмжээ авна

Архангай аймгийн 2-р сургуулийн багш А.Мягмарсүрэн гэгч багшийн сурагчаа хэрцгий байдлаар зодож буй

2024-12-24