
“Нийслэлийн морин спорт уяачдын холбоо”-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Хангарьд 2023” хурдан морины уралдаан энэ сарын 05-ны өдөр “Хүй долоон худаг”-т боллоо. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг уралдаан Хязаалан, Шүдлэн, Даага, Сонгомол дунд нас, Сонгомол бага нас гэсэн таван насны ангиллаар явагдав. Энэ удаагийн “Хангарьд 2023” уралдаан нь Нийслэлийн 6 дүүргийн уяачид, Тод манлай уяач, улсын томоохон цолтой уяачид ирж оролцсоноороо онцлог болсныг наадмыг зохион байгуулагчид хэлж байлаа. “Хангарьд” уралдаан нь жил бүрийн хавар уяачид наадмын өмнөх бэлтгэл хийж, бага насны морьдоо бэлддэг гэдгээрээ давуу талтай юм. Энэ жилийн уралдаанд нэг насанд 30 гаруй морьд нийтдээ таван насанд 200 гаруй морьд уралдаж хурд хүчээ сорив. “Хангарьд 2023” уралдааны Сонгомол дуд насны ангилалд Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул Дэмчигийн Энхбаатарын бор нэгд хурдалсан бол Хязаалан насны ангилалд Ховд аймгийн Чандмань сум Чогсомын Ганболдын хээр түрүү магнайд хурдаллаа. Дааган насны уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Д.Даяндэмидиын Хонгор түрүү магнайд, Шүдлэн насны уралдаанд Говь Алтай аймгийн Шарга сумын уяач Г.Энхжингийн хээр түрүү магнайд хурдлав. Сонгомол даага насны уралдаанд Завхан аймгийн яруу сумын МУ-ын Тод манлай уяач Д.Давгадоржийн сартай хээр аман хүзүүнд хурдаллаа.
Уралдааныг “Нийслэлийн морин спорт уяачдын холбоо”, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Зэвсэгт хүчний хуурай замын анги, Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн албан хаагчид зэрэг нийт 500 гаруй албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа.
0 cэтгэгдэлтэй