“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “BUYANT-UKHAA AIR SHOW” болно

2023-05-12 318 0

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас зарласан тендерийн дагуу “U Com” компани хамтран зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний үеэр иргэдэд согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл хүссэн албан бичгийг Иргэний нисэхийн Ерөнхий газарт 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн. Иргэний нисэхийн Ерөнхий газрын зүгээс “ИНД139-ийн дагуу гэрчилгээжсэн нисэх буудалд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор согтууруулах төрлийн ундааг зарж, борлуулахгүй байх нь зүйтэй” гэсэн хариу албан бичгийг 2023 оны тавдугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагч байгууллагад хүргүүлсэн болно.

Иймд “BUYANT-UKHAA AIR SHOW 2023” арга хэмжээний үеэр иргэдэд ямар ч төрлийн согтууруулах ундаа худалдан борлуулахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27