Г.Занданшатар: Төрийн албыг цомхон, чадварлаг болгож бүтээмж, үр дүнг сайжруулах цогц шинэчлэл хийх шаардлагатай

2023-04-03 234 1
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.04.03) Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй тус зөвлөлийн гишүүд “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан”-гийн талаар танилцуулав. 
Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан болон төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайланг тус зөвлөлөөс Улсын Их Хуралд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлдэг. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болсныг тэмдэглээд төрийн албаны цогц шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн шаталсан судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийлгэж, бодлогын зөвлөмж гаргаж ажиллахыг чиглэл болгов.
Түүнчлэн ёс зүйгүй хэсэг албан хаагчдын алдаа дутагдлаар нийт төрийн албаны нэр хүндийг харлуулах нь зүйд нийцэхгүйг Улсын Их Хурлын дарга дурдаад төрийн албаны шинэчлэлийг голлон хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдын дунд төрийн албаны бүтэц, тогтолцоо, нийгмийн баталгаа, хууль эрх зүйн орчин, шударга зарчим үйлчилж чадаж байгаа эсэх талаар судалгаа хийж, төрийн албан хаагчдын дуу хоолойг сонсох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм. Мөн Улсын Их Хурлын дарга төрийн албаны хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй хандаж, төрийн албыг цомхон, чадварлаг болгох замаар цалинг нь нэмэгдүүлж, бүтээмжийг нь өсгөх, үр дүнг нь сайжруулах цогц шинэчлэлийг хийх ёстойг сануулав.
сонин mn
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Р.Сэддорж: Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн хүрээ

2025-05-06

Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан даатгалын сангийн 9,6 тэрбум төгрөгөөр гадны 5 үйлдвэртэй эмийн гэрээ хийсэн

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хоорондын зөрчил сүүлийн хэдэн өдөр

2025-05-06

Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц

2025-05-02