
Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд ажиллах буюу Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 43-р тогтоолыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн.
Гэтэл бүх шатны төсвийн захирагч нар төсвийн хэмнэлтийн бодлогыг ажил, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа байдал хэвээр байна.
Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн өнгөрсөн 1, 2 дугаар сард төсвөө дараах байдлаар захиран зарцуулсан байна.
Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХХК нь нэгдүгээр сард гадаад томилолтонд 82 сая төгрөг, Веб байршуулах үйлчилгээ 12 сая төгрөг бүхий үр ашиггүй зарлага гаргасан бол хоёрдугаар сард мөн 37 сая төгрөгийг хоолны зардалд, томилолтын зардалд 118 сая төгрөг, Ланд-200, Ланд-76 Соната-8 автомашинуудын сэлбэг хэрэгслийн төлбөрт 12 сая төгрөг, баримтат кино нэвтрүүлгийн үлдэгдэл санхүүжилтад 5 сая төгрөг, уулзалт, хэлэлцүүлгийн зардал 6 сая 764 мянган төгрөг гэхчлэн зарлагын гүйлгээ хийгдсэн байна.
Тус компанид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Бүрэн Эрхт төлөөлөгчөөр томилогдсон Н.Мягмар нь ийн хоёр сарын хугацаанд компанийн төсөв санхүүгээ дээрх байдлаар захиран зарцуулжээ.
0 cэтгэгдэлтэй