Хуульч О.Батхүү: Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол хорих хугацаа нь жилээр яригдана

2023-03-06 498 0
Долоон машин мөргөж 12 настай хүүхдийг хүндэвтэр гэмтээсэн Ч.Маралмаагийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.03.06/болсон.
Түүнд Шүүхээс гурван жил тээврийн хэрэгсэл барих эрхийг нь хасаж, Хан-Уул дүүргээс хоёр жил гадагш зорчих эрхийг нь хязгаарласан. Мөн нэг сая 700 мянган төгрөгийн мөнгөн торгууль оногдуулсан юм. Тэгвэл Ч.Маралмаад оногдуулсан энэ шийвдэрт олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаад буй юм.
Энэ талаар Хуульч О.Батхүү: “Ялын хэмжээ их байж болдоггүй, бага ч байж болдоггүй.
Хүчин хийсэн хүнд цаазын ял өгдөгөөс болж гэмт этгээд ул мөрөө баллахын тулд хохирогчийн амийг хөнөөх явдал нэмэгдсэн байдаг. Ял нь ихдээд тэр.
Согтуугаар жолоо бариад 7 машин мөргөж, 2 хүүхэд гэмтээхэд 3 жил эрх хасна гэдэг бол маш олон хүнд согтуу машин барих зориг өгч байгаа явдал. Ял нь багадаж байгаа хэрэг.
Ихэнх оронд согтуу жолоо барихад 5-30 хоног хорьдог. Аваар осол гаргасан, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол хорих хугацаа нь жилээр яригдана. Дээр нь асар өндөр мөнгөн торгууль төлүүлдэг” гэжээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08