Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

2023-01-22 370 0

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 22-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна.

Иймд,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18