Сүүлийн дөрвөн жил Приус машины яндан алдагдсан 892 гомдол иржээ

2022-12-01 372 0

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины зөөлөн яндан алдагдсан талаар цагдаагийн байгууллагад иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 892 гомдол, мэдээлэл ирүүлсэн. Үүнээс 2021 онд  129 гэмт хэрэг, 2022 эхний 11 сарын байдлаар 65 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Нэмэлт мэдээлэл: Авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан буюу катализаторын ажиллагааны байдлыг тодорхойлох зорилгоор “Бензин хөдөлгүүртэй автомашин – утааны найрлага дах хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS:5013:2009 стандартад тулгуурлан үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, яндангүй гэсэн 3 төрлийн нөхцөлд тээврийн хэрэгслийн яндангаас хаягдаж буй бохирдуулах бодисын хэмжээг хэмжиж, харьцуулалт хийгдсэн.

Хэмжилтийн үр дүнгээс үзэхэд үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс агаарт хаягдах СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ бага эргэлттэй үед яндангүй тээврийн хэрэгслээс хаягдаж буй хэмжээнээс 4.5 дахин бага.

БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 3.2 дахин бага байсан бол их эргэлттэй үед СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 6.8, Хятад дуураймал яндангаас 4.3 тус тус бага ялгаралтай байсан.

НС буюу нүүрс-ус төрөгчийн хувьд бага эргэлттэй үед огт яндангүй тээврийн хэрэгслээс хаягдах хэмжээнээс 8%-иар, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 12,6 %-иар, их эргэлттэй үед үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 10%-иар тус тус бага, Хятад дуураймал яндангаас 1.6 дахин бага ялгаралтай байсан.

Иймд дээр дурдсан хорт бодисыг шүүхэд нүүрсэн яндан буюу катализатор нь онц чухал үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны үед яндангийн байдлыг харгалзах зайлшгүй шаардлагатай байна.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31