Шинэ хөдөө” төсөл Орхон аймагт хэрэгжихээр болов

2022-11-12 290 2

УИХ-аар Монгол Улсын ирэх оны төсөв батлагдсантай холбоотойгоор Орхон аймагт ирэх жил дараах бүтээн байгуулалт өрнөнө. Үүнд:

  • 8-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд 2.7 тэрбум төгрөг.
  • 3-р сургуулийг буулгаж шинээр барих ажилд 2.2 тэрбум төгрөг.
  • Хот хоорондын болон аймаг хоорондын зорчигч тээврийн авто буудлын барилгын ажилд 3.9 тэрбум төгрөг.
  • ХААИС-ийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байрны барилгын ажилд 1.4 тэрбум төгрөг
  • Баянцагаан багийн Инженерийн шугам сүлжээний ажилд 2.8 тэрбум төгрөг.
  • Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийн барилгын ажилд 480.4 сая төгрөг.
  • Зэст багийн төвийн цогцолборын барилгын ажилд 739.2 сая төгрөг.
  •    Говил багийн 2-р сургуулийг 250 хүүхэд хүлээн авах хүчин чадлаар өргөтгөх барилгын ажилд 589.6 сая төгрөг баталлаа.

Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл Орхон аймагт хэрэгжихээр болов. Тус төсөлд 10 гаруй аймаг, хот хамрагдах ажээ.

Дээрх бүтээн байгуулалтаас 3 дугаар сургуулийн барилгын нураалтын ажил энэ жил эхэлж ирэх онд барилга барьж эхлэх юм. Мөн авто тээврийн буудлын ТЭЗҮ-г энэ онд баталж, зураг төсвийн дагуу ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил өрнөнө.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.06.03) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүрг

2024-06-03

Орхон голын эргээс эрэгтэй хүний цогцос олджээ

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газар “Орхон” голын усанд 1 эрэгтэй

2024-05-27

Нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулжээ

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байгаатай холбогдуулан Бага тойр

2024-05-25