ОРХОН: Зорилтот бүлгийн 50 өрхөд халаалт, агаар сэлгэлтийн иж бүрдэл өглөө

2022-11-22 336 0

НҮБ-ын Хүүхдийн сан, БОАЖЯ, Орхон аймгийн ЗДТГ-ын байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд зорилтот бүлгийн 50 өрхөд монгол гэрийн дулаан алдагдалтыг бууруулах зорилгоор  халаалт, агаар сэлгэлтийн “ЧИП” багцыг  өглөө.

“ЧИП” багц нь гал түлэхгүйгээр гэрээ дулаан байлгах боломжтой цахилгаан халаагуур, дулаалгын болон агаар сэлгэлтийн иж бүрдлээс бүрдэж байгаа юм. Тухайлбал, уур, ус нэвтрүүлдэггүй бүрээс дулаалгатай хормойтой шалавч, хормойтой хаяавч, хатавчны дулаалга, хаалганы дулаалга, дулаалгатай өрх багтаж байна.  Багцын нийт  үнэ 3.2 сая төгрөг.

“ЧИП” багцыг 2019 оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 1000 өрх хэрэглэж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31