ОРХОН: Эмэгтэйчүүд тулгамдаж буй асуудлаа эрэмбэлж шийдлийг хамтдаа эрэлхийлж байна

2022-11-29 289 0

Төрийн болон төрийн бус байгууллагын 200 гаруй эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүдийн манлайлал” уралдаанд оролцож байна. Уг уралдааныг аймгийн ИТХ-ын эмэгтэй таван төлөөлөгч санаачлан “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байна. Уралдаан гурван өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр эмэгтэйчүүд өөрсдөд нь тулгамдаж буй  асуудлаа гаргаж ирэх юм.

Үүнд гэр бүлийн хүрээнд өрхийн орлого бага байгаагаас үүдэлтэйгээр эмэгтэйчүүд боловсролоо дээшлүүлэх боломж бага өөрийгөө хөгжүүлэх цаг хомс байдаг тухай ярьж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, архидалтаас үүдэлтэйгээр сэтгэл санаа, эдийн засгийн хувьд хохирох, үр хүүхдээ асрах, гэр орноо зохицуулах ачаалал их байдгаас ажил мэргэжилдээ дэвших боломж бага байдаг гэлээ.

Иймд эмэгтэйчүүд өөрсдөд нь тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдэх шийдлийг эрэлхийлж бүлэгт хуваагдан дахин нэг өдөр хэлэлцэж санаагаа гурав дахь өдрөө танилцуулах юм. Үүнээс 9 төслийг шалгаруулж ирэх онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажээ.  Уралдааны чигүүлэгчээр  “Стартап Маркетинг Спэйс” ХХК ажиллаж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурджээ

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-и

2025-04-23