Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 26.6 га талбайд 2004 онд хийсэн. Аймгийн ИТХ-ын 2015 оны 3 дугаар тогтоолоор “Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн тодотгол” төлөвлөгөөг баталсан. Тус байршилд 240 хүүхдийн цэцэрлэг, 1200 хүүхдийн сургуулийг барьж байхаар төлөвлөлтөд тусгажээ.
Мөн олон жил орон сууцны зориулалттай газар эзэмших эрх олгосон боловч барилгажилт эхлүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг цуцалж, “Орлогод нийцсэн орон сууц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас мэдээллээ.
Мэдээллийн төв
0 cэтгэгдэлтэй