Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц 14 хоногийн нөөцтэй байна

2022-11-24 303 2

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан мягмар гарагт болсон. Хуралдааны төгсгөлд байшин хорооллын иргэдээс ирүүлж байгаа байрны дулаан, халаалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” хувьцаат компанийн ерөнхий инженер н.Сурмаахорол мэдээлэл хийсэн. Тэрбээр, “Манай станц арваннэгдүгээр сарын 22-ны байдлаар 14 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа. Өнгөрсөн жилийн мөн үед бид 50 мянган тонн нүүрсний нөөц бүрдүүлж байсан. Нүүрсний чанар дээр асуудал байна. Диспетчерийн үндэсний төвөөс байшин хорооллын байрны дулаан, халаалтыг өгөх горимыг зохицуулдаг. Станцын хувьд зуух, трубин хэвийн ажиллаж байгаа. Хүйтэрвэл дээрээс ирсэн горимын дагуу температурыг нэмэх, нэмэлт зуух ажиллуулах боломжтой. Гагцхүү хүндрэл нүүрсний нөөц бүрдүүлэлт, чанарт бий болоод байна” гэлээ.

Дулааны станцуудын хувьд хүндрэл ганц манай аймгийнхаар биш улсын хэмжээнд байгаа. Дээр нь шатахууны хомсдол, нийлүүлэлт хүндрэл үүсгэж байгаа. Мөн Эрчим хүчний системийн хувьд энэ өвөл тун хатуухан, халуухан байх тухай дээр доргүй ярьж байгаа. Эричм хүчний хязгаарлалт хийх, Улаанбаатар хот хөлдөх аюулд өртөх эрсдэл байгааг ч салбарын сайд, мэргэжилтнүүд ярьж байна. Бидэнд ч эрчим хүчний салбарыг тойрсон хүндрэл, уурхайнуудаас нийлүүлж буй нүүрсний чанар, түлш, шатахууны хомсдол зэрэг нь эхнээсээ хүндрэл үүсч болзошгүйг сануулж байх шиг. 2021 оны арваннэгдүгээр сард Дулааны станц 50 мянган тонн нүүрсний нөөцтэй байж. Харин энэ жилийн өдийд 14-хөн хоногийн нөөцтэй байгаа нь дээрх хүндрэлүүд нэгэнт бий болжээ гэдгийг хэлээд байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Ч

2025-10-27