Мянган тонн үр хадгалах “Эрдэнэт” ойн нөөцийн төв нээлтээ хийлээ

2022-06-13 222 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулсан Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн нээлтийн ёслолд оролцлоо.

Дэлхийн дулааралтай холбоотой цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ эрин үед нэн ховор, ашигт, модлог ургамлын үрийн санг бүрдүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр Ойн генетик нөөцийн төвийг байгуулсан. 1000 тонн үр агуулах багтаамжтай энэхүү төвд модлог ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалахаас гадна in-vitro, ex-vitro орчинд модлог ургамлыг эд эсийн аргаар үржүүлэх юм.

Ойн салбарын орчин үеийн энэ байгууламж нь үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц суулгац хадгалах агуулах, хүлээн авах, гүн хөлдөөх хэсэг, ургуулангийн, техникийн, ажлын өрөө, уулзалтын танхим гэсэн хэсгээс бүрдэж байна.

Энд модлог ургамлын сан үүсгэж хадгалах, үрийн чанар, биотехнологийн судалгаа хийхээс гадна ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй үйлчилж, үр, мөчир, тарьц, суулгац худалдах, модлог ургамал тарьж ургуулах талаар сургалт, уулзалт байнга зохион байгуулах юм. Энэ чиглэлд Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд Шинжлэх ухааны академийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа нь онцлог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэстэй өрнүүлж, хөгжүүлэх суурийг Эрдэнэт үйлдвэр тавьж байгаад баяртай байна гээд, “Байгаль эх дэлхийгээ хамгаална гэдэг тогтвортой хөгжлийн үндэс юм. Бидний үр хүүхэд эндээс үр, суулгац авч зуу зуун жил мод тарина. Гайхамшигт түүхийг бүтээж байгаа, Монголд ногоон хувьсгалыг эхлүүлж байгаа Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдэдээ баярлалаа” хэмээн чин сэтгэлийн талархал дэвшүүлснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХМОНХА-аас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Бусдыг захиалгаар ”алуулсан” Ё.Баттөгсөд 20 жилийн ял оноов

Бусдыг захиалгаар алуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан Ё.Баттөгс гэх Монг

2025-05-06

Богдхан ууланд гарсан түймэрт 56 га талбай өртсөн байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулан

2025-04-29

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар

2025-04-25