Сэрэмжлүүлэг: Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлэх худал зар нийтэлж, 17 удаагийн залилан хийжээ

2022-09-14 498 0

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж, бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, 19 настай, эмэгтэй “А” болон 23 настай, эрэгтэй “Т” нар нь 2022 оны 06 дугаар сараас хойш цахим орчинд байр түрээслүүлэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогдоод байна.

Иймд байр түрээслэхээр залилуулсан иргэд тус цагдаагийн хэлтэст хандан хамтран ажиллана уу. Байр, орон сууц зарах, түрээслэх зар, мэдээллийг ашиглан бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тул аливаа мэдээллийн үнэн, зөв эсэхийг сайтар нягталж энэ төрлийн гэмт хэргээс урьчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18