Хорих ангийн алба хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь хоригдлууд ОРГОЖЭЭ

2022-08-11 606 1

Өвөрхангай аймагт байрлах ШШГЕГ-ын Хархорин сум дахь Сум дундын хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр хоригдол оргосон талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн.

Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр ялтан /2022.08.08/ оройн 23:00 цагийн орчимд оргосон гэх ба одоогийн байдлаар оргосон хориглуудыг эрэн хайх ажил үргэлжилж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллээр, тухайн үед тус хорих ангийн нэр бүхий албан тушаалтнууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж мэдээлж байна.

Оргосон хоригдол М-ийн тухайд 1999 онд төрсөн, Баянхонгор аймагт амьдарч байсан, ял эдлэхээсээ өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүхээс 3 жилийн ял шийтгэл оноосон байжээ. М нь  цэнхэр өнгийн футволк, улбар шар өмд, хар өнгийн түрүүтэй гуталтай оргожээ.

Харин хоригдол  С нь 2000 онд төрсөн ял эдлэхээсээ өмнө мөн Баянхонгорт амьдарч, мал маллаж байжээ. Тэрээр шүүхээс 2 жил 8 сарын хорих ял авсан, оргох үедээ улбар шар өнгийн куртик, улаан өнгийн футволк, улаан шар өнгийн өмд, түрүүтэй хар гутал, ногоон саарал өнгийн саравчтай малгайтай байсан.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20