Эрдэнэт хотын нийтийн тээвэр цахим төлбөрийн системд шилжинэ

2022-07-28 1000 0
Орхон аймаг нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, хурдан шуурхай, тав тухтай болгох талаар бид “Цахим Эрдэнэт” хөтөлбөртөө тусган, хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Үүний нэг нь Улаанбаатар хотын “СИМ” ХХК-тай хамтран Эрдэнэт хотын нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах “EPASS” төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлүүлжээ.
“СИМ” ХХК 590 орчим сая төгрөгийн өөрийн хөрөнгөөр уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Эрдэнэт хот дотор үйлчилгээнд явдаг 40 автобусанд карт унших төхөөрөмж, дэлгэц суурилуулжээ.

Мөн 20 автобусны буудал дээр мэдээлэх самбар байршуулсан байна. Ингэснээр ирэх сарын дундаас Орхон аймаг, Эрдэнэт хотын нийтийн тээвэр цахим төлбөрийн системд 100 хувь шилжих боломжтой болоод байна.

Эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчих бөгөөд өнөөдрийн байдлаар 5000 цахим картыг ХХҮГ-тай хамтран багуудаар тараах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд дээрх иргэдэд цахим төлбөрийн картыг нэг удаа үнэгүй олгох, хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд 3000 төгрөгөөр худалдан авах боломжтой аж.

Түүнчлэн зах худалдааны төвүүд болон гэр хорооллын 10 гаруй байршилд карт цэнэглэх КИОСК машин суурилуулагдах юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20