Дөнгөж эрийн цээнд хүрч амьдралд хөл тавьж байгаа цэрэг эрс энх цагт амь эрсэдсээр байна. Залуус цэргийн дэг, зодуур, өөр бусад шалтгаанаар амь насаа алдаж байгааг төр засаг, тэрдундаа Зэвсэгт хүчний ерөнхий компандлагч анхаарах цаг болсоныг өнгөрсөн хугацаанд гарсан хэрэг явдлууд сануулсаар байгаа.
Энэ сарын 13-нд буюу 10 хоногийн өмнө Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н нь амиа алдаж, баригдаж байсан барилгын хажуугаас цогцос нь олдсон гэх харамсалтай мэдээ гарсан. Тухайн хэргийг манай сайт урьд өмнө нь хөндсөөр ирсэн байдаг.
Гэтэл эл хэрэг намжиж амжаагүй байтал өнгөрсан 11 дүгээр сард бас нэгэн цэрэг алтан амиа алдаж, тухайн үед хэрэг нам дарагдсан гэх мэдээллийг эх сурвалж манай сайтын редакцид өглөө. Хэрэг ангийн байрлалаас өөр газарт ажил хийж байхдаа амь насаа алдсан 167 дугаар ангид болсон хэрэгтэй яг адил байдалтай байгаа юм.
Хэргийг эх сурвалжийн мэдээлснээр хүргэе.
2021 оны Арваннэгдүгээр сард Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэрэг ангиас гадуур гарч яваад гурван цагийн дараа өндөр байшингаас унаж үхсэн байдалтай өндөр байшингийн дороос цогцосыг нь олжээ. Тухайн цэрэг нь Баянхонгор аймгийн харьяат нутгийн цэрэг байсан бөгөөд ангиас хэн нэг нь /нэр нь тодорхойгүй/ авч гарсан.
Ангийн жижүүр нь бүрэн бүтэн, эрүүл саруул цэрэг хүлээлгэж өгсөн хэмээн хэлж байжээ. Алба хааж байгаа цэрэг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр ангийн хашаанаас гарах учиргүй атал тухайн цэрэг яагаад ангиас гадуур гарав.
0 cэтгэгдэлтэй