19 настай цэрэг хүндээр гэмтжээ

2022-07-18 588 0

Баяр наадмын өдрүүдээр дахиад нэг сайхан хүү цэргийн ангид барлаг хийж байгаад цогцос болсон харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн албан хаагч “Н”-ийг долдугаар сарын 13-ны өдөр  зөвшөөрөлгүйгээр ангиас гаргаж, нэгэн хувийн компанид хармагийн талбайд ажиллуулж байхдаа нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл зургадугаар сарын 25-ны өдөр дахин нэг цэрэг хүндээр гэмтжээ. Тодруулбал,  Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214 дугаар ангид алба хааж байсан 19 настай зургадугаар сарын 13-нд болсон Тангарагийн баяраас арван хоёр хоногийн дараа зургадугаар сарын 25-нд хүндээр гэмтэл авчээ.

Хүүг хилийн застав дээрээ үнээ сааж байхад нь хамт алба хааж байсан Алтай сумын уугуул Дагвадорж гэгч залуу “барилдья” хэмээн хоргоож барилдахдаа толгойгоор нь газарт шиджээ. Толгойгоороо газар унасан хүү хөдлөхгүй, ухаан алдсан байжээ.
Одоо хүүгийн онош маш хүнд. Хүзүү нь 6-р үeдээ хугарсан, нугасны хатуу хальс урагдсан, нуруу няцарсан байгаа. Хэзээ хөл дээрээ зогсохыг эмчлэгч эмч нар нь ч хэлж мэдэхгүй байгаа аж.

Алба хааж байгаа цэргүүд дарга нарынхаа харгислалаас болж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг өмнө ч хэдэнтээ гарч байсан. Эцэг эхчүүд хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахааргүй болтлоо Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар доройтоход хүрлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23