ДАНГААРШИЛ…/Нийтлэл/

2021-02-27 2693 2

Дэлхий хөгжиж, бас өтөлж байна. Дээр нь бид дагаад хөгжиж бас нүүж байна. Хүн төрөлхтөн гэдэг маань 7 тэрбум гараад байна. Таван тив дөрвөн далай тойроод өөр өөрийнхөөрөө амь зууж байна. Хүмүүс нэгнээ ойлгохын хирээр нэгэндээ уусан шингэж, ойртон нягтарч, ороомогийн шинжтэй том нь багаа, олон нь цөөнөө дугуулсаар л нүүж явна. Энэ нүүдлийг эрх зүйчид нийгэм судлаачид ДЭЛХИЙ ДАЯАРШИЖ БАЙНА хэмээн үзлээ. Ийм нэр томьёо түглээ. Үүнийг ГЛОБАЛ хэмээх харь үгнээс бид хазаарлаж авсан.

Даяаршил гэж буулгасан. Яг махчилвал ДЭЛХИЙЧЛЭЛ юм даа. Цаад утгаар нь бодвол бид ДЭЛХИЙ хэмээх ганцхан гэртэй. Нэг айлын хүүхдүүд шүү дээ. Олзоо хувааж идэж олсноо бүгдээрээ түгээх амьдрахуйн жам ёсонд захирагдана. Дэлхийчлэлийн эрин зуун сайн муу хоёр талтай л даа. Сайн нь хар ухаанаар бодоход хэрэглээний, сэтгэлгээний ойртолт буюу хэмнэлийн зарчим юм. Муу тал нь түүх соёлын мартагналт, үзэл бодлын сарнилт, үндэстэн бүхний үнэт ёс зүйн алдагдалт юм.

Хүн гэдэг нэг талаас нийгмийн бүтээгдхүүн, нөгөө талаас байгалийн бодгал юм. Энэ үүднээс нь анзаарвал нийгэм болоод байгалийн шалгаралыг аль алиныг нь даван туулсаар өнөөдөрт ирсэн. Энд нэг л зүйл хоцрогдсон. Тэр нь төрөлхийн биологийн буюу байгалийн ДАРХЛАА юм. Даяаршлын үед үүнийг л нөхөж чадахгүй болсон. Үүнийг бид алхам дутамдаа нэгэн жил нотоллоо. Одоо ч нотолсоор байна. Тэр ийнхүү нэгэн жил биднийг зовоолоо. Энэ бол КОВИД хэмээх нян бөлгөө. Энэ нян ДАНГААРШИЛ гэдэгт та биднийг хөтөллөө.

Одоо дэлхий энэ нянгийн өмнө өвдөг сөхрөөд байна. Бид ч ялгаагүй. Гэхдээ бидэнд биологийн буюу байгалийн ДАРХЛАА тэгтлээ алдагдаагүй нь мэдрэгдэж байна. Үүнийг л ариун чанараар нь хадгалж байхын чухлыг сануулж байна. Гэвч бид өнгөрсөн нэгэн жилийн турш сэтгэлгээний ДАНГААРШИЛ-д дасан зохицож байна. Хүн хүнээ хараад сэжиглэх зай барих зуршил хүссэн хүсээгүй илрэх боллоо. Аюул тулгарвал ДАНГААРШИЖ амьдрал тогтуун үедээ ДАЯАРШИЖ явцгаая. ДАЯАРШИЛ бол эв нэгдэл юм. Тийм аваас энэ биеэрээ ДАНГААРШИЖ, эвсэг сэтгэлээрээ ДАЯАРШИН цар тахлаас ангижрая даа.

Эх сурвалж: SURVALJ.MN, СГЗ Л.МӨНХТӨР 

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

15 настай охин согтуурч, найз хөвгүүнээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

Өнгөрөгч ням гарагт буюу хоёрдугаар сарын 02-нд БГД-т 15 настай охин 16 настай найз хөвгүүнээ хутгал

2025-02-04

Энэ сарын 15-18-ны хооронд хүйтний эрч суларна

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус га

2025-01-14

Хоёр эмэгтэйн амь хөнөөсөн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ

Цагдаагийн албан хаагчид хоёр хүнийг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард илр

2025-01-14