З.Санждорж: Намайг хүчирхийлэл үйлдсэн гэх гүжирдлэгийн ард Д.Чойжамц хамба бий

2022-06-03 661 1

Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждоржийг  хүчингийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Улмаар түүнийг хохирогчийг дарамталж, тохиролцоонд хүрэх замаар хэргээ хаалгасан гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл энэ талаар хамба лам З.Санждорж хэвлэлийн бага хурал хийж, тайлбар өглөө.

Тэрбээр, “Намайг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс хөөгөөгүй.  Би ажлаа хийж байгаа. Сүүлийн үед миний талаар хүчингийн хэрэг хийсэн гэх мэдээ гарах боллоо. Би баримттай ярина. Би огт хүчингийн хэрэгт холбогдсон зүйл байхгүй. Намайг хүчирхийлэл үйлдсэн гэх гүжирдлэгийн ард Д.Чойжамц хамба бий. Хамба ламын үйлдсэн хэргүүд, газрын наймааны хажууд “Сахал” Эрдэнэбилэгийн хэрэг юу ч биш. Тэр бол шашны мафи, бүлэглэл үүсчихээд байна.” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20