Нөхөртэйгөө нийлж найзынхаа гэрээс 20 сая төгрөг дээрэмджээ

2022-05-29 717 0

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн 8-р хорооны тоотод 2022.05.27-ны өдрийн 22:20 цагийн орчим хар бараан өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, масктай үл таних 2 этгээд дайран орж ирж тус тоотын оршин суугчид хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу ЭЦА-ны ХүГХТХ, НЦУГ-ын МШГ-ын ХүГХТХ, БЗДЦГ-3 хэлтсийн ЭЦТ-ийн алба хаагчид хамтран шалгалтын ажиллагааг явуулахад хохирогчийн найз гэх “Д” гэгч 31 настай эмэгтэй, нөхөр “Я” болон бусад “З”, “А”, “Ц” нартай бүлэглэн үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох “Д”, “Я”, “А” нарыг БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрээс баривчилж “З”, “Ц” нарын эрэн сурвалжлан ажиллаж байна.

Иргэдэд анхааруулахад гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг анхааруулж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20