Долоо хоногийн хугацаанд нийслэлд шар өвс шатаасан 36 дуудлага бүртгэгдэж, 57 га талбай шатжээ

2022-05-10 358 0

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66, аюулт үзэгдэл, ослын дөрвөн дуудлага бүртгэгджээ.

Дээрх хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй нийт 130 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн алба хаагчид шар өвс шатаасан 36 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 57.3 га талбайн түймрийг бүрэн унтраасан.

Хамтарсан эргүүлийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 66 техник хэрэгсэл, 180 иргэн, 38 айл өрх, найман аж ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгсөн тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Караокед суулгасангүй” хэмээн нөхөр лүүгээ заазуур шидэж гэмтээн төрсөн ахаа хутгалж хөнөөжээ

28 настай эмэгтэй О.Зол ...  нь 2024 оны 4-р сарын 11-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн

2024-11-04

Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагаас ирэх арваннэгдүгээр сарын урьдчилан төлөвийг гаргасан байна. Арваннэгдүгээр

2024-10-31

“Ногоон гэрэл-Цагаан шугам-2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Улсын хэмжээнд 2024 оны эхний есөн сарын байдлаар 21485 зам тээврийн осол гарснаас явган зорчигч өрт

2024-10-25