М.Оюунчимэг: Инженерийн дэд бүтцийг нэгдсэн байдлаар татна гэдэг бол үлгэр

2022-04-29 760 0

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгахыг хориглосон жагсаалтуудыг танилцуулсан. Тус жагсаалтад “Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт” багтсан байв.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тайлбар өглөө.

Тэрбээр “Төсвийн хэмнэлтийн хуулийг 100% дэмжиж байна. Үүнийг хийх үндсэн шалтгаан нь данхар бүтэц, дарга нарт зориулсан төсөв мөнгө, давхардсан тоог болиулж, иргэд рүүгээ чиглэсэн буюу нийгэм эдийн засгийн арга хэмжээнүүд авах.

Энэ утгаар нь үзвэл, Улаанбаатар хотод тулгамдсан нэг том асуудал нь агаар, хөрсний бохирдол. Үүнээс салахгүйгээр хүн амын өвчлөл буурахгүй.

Төсвийн хэмнэлтийн хуулиар иргэд рүү гээ чиглэсэн айл өрхийн дундын шугам буюу хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц байгуулах тухай асуудал. Түүнээс биш айлын хашаа руу ороод жорлон барих тухай асуудал огт биш.

Засгийн газар, МАН, Алсын хараа зэрэгт дандаа хэсэгчилсэн инженерийн дэд бүтцээр гэр хорооллыг барилгажуулах ажлыг хийнэ гэсэн байгаа. Нэгдсэн дэд бүтэц татна гэдэг бол үлгэр. Дундын шугам татсанаар олон юмны эерэг нөлөөлөлтэй” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08