Ц.Нямдорж: УИХ-ын гишүүд сайд нарыг үргэлж л загнаж байх юм

2022-03-31 788 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2024 он хүртэл үргэлжилнэ.

Оруулсан асуудлын учир начрыг олох хэрэгтэй. УИХ-ын гишүүд сайд нарыг хэтэрхий загнадгаа болих хэрэгтэй. Үргэлж л загнаж байх юм. Би энд 500-гаад хүнтэй сууж үзсэн. Ингэж өдөр бүр загнаж байдаг хүмүүс үзээгүй.

Хоёрдугаарт, хүн төрөлхтний сүүлийн 100 жилийн түүхэнд байгаагүй хүнд үед тохиож байна. КОВИД гэдэг юм гарч ирсэн. Араас нь цэргийн ажиллагааны асуудал үүсэж байна.

Засгийн газар сүүлийн хоёр жил долоо хоног бүр КОВИД-19-ийн нөхцөл байдлыг ярьдаг байсан бол одоо эдийн засгийн нөхцөл байдлыг ярьж байгаа. Долоо хоног бүр хэлэлцээд, ажиглаад байж байна” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний

2026-09-10

УИХ-ын ТБХ-ны дарга Н.Наранбаатар Дундговь аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуу

2026-09-08

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад

2026-09-03