Гал түймэр гарч болзошгүй 3439 зөрчил дутагдлыг илрүүлжээ

2022-03-25 560 0

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.  Хяналт шалгалтад 611 барилга, байгууламжийг хамруулан гал түймэр гарч болзошгүй 3439 зөрчил дутагдлыг илрүүлж, 649 зөрчлийг газар дээрх арилгуулсан юм.

 Харин бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 360 албан шаардлага, 234 мэдэгдэл,  14 танилцуулга, 5 дүгнэлтийг тус тус бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллалаа.

Галын аюулаас хамгаалах аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламжид гал унтраах багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм MNS 5566:2020-ын стандартын хэрэгжилтыг хангуулаагүй, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй.

 Мөн барилгын дотор талд галын дотуур усан хангамж төлөвлөгдсөн боловч галын дотуур даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант,  хоолой, хошуу, гайк/-ийг байрлуулаагүй, дутуу, галын дохиоллын систем суурилуулсан боловч ажиллагааны бэлэн байдлыг хангаагүй, мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХҮРЭЛ ТОГООТ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Монголын залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2026” за

2026-11-12

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” хамтарсан сургалт зохион байгууллаа

“Дасан зохицохуйн зам” төслийн хүрээнд “Нэг эрүүл мэнд” (One Health) үзэл баримтлалд суурилсан ахиса

2026-11-12

ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжлээ

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-д 2022–2026 онд хэрэгжсэн “Монгол Улсын ХААИС-ийн су

2026-11-12