Л.Цэрэнбадам багш бие нь муудаж, ухаан алдаж унажээ

2022-03-17 1188 4

Нийслэлийн 97 дугаар сургуулийн нэгэн багш сурагчаа зодож буй үйлдэл нь бичлэгээр тогтоогдож, цахим орчинд нэлээд шуугиан тариад буй. Өчигдөр тус сургуулийн ёс зүйн зөвлөлөөс хуралдаж, Л.Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх дүгнэлт гаргасан байна. Харин хурал  эхлэхээс өмнө Л.Цэрэнбадам багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгчээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Л.Цэрэнбадам багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд гарч явахдаа бие нь муудаж, ухаан алдаж унасан тухай мэдээлэл байгаа юм.

Нийгэмд өрнөөд буй хэргийг эргэн сануулахад, 97-р сургуулийн бага ангийн багш Л.Цэрэнбадам сурагчаа “муухай бичлээ” хэмээн биед нь халдсан гэж өөрөө тайлбар хийсэн. Үүний дагуу сургуулийн ёс зүйн зөвлөл хуралдаж, тухайн багш нь багшийн ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлөх дүгнэлт гаргаад байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27