ЦЕГ: Толгой дээрээ халуун кофе асгуулсан 18 настай М-д гэмтлийн зэргийг тогтоох мөрдөгч томилжээ

2022-03-03 534 1

Олон нийтийн сүлжээнд Цагдаагийн албан хаагч эмэгтэй хүнд халдсан бичлэг цацагдаад байгаа. Гэвч бичлэгийг цацсан эмэгтэй кофе шопд бусдын толгой дээр халуун кофе асгасан байна.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай “Өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 15:16 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри Ла молл төвийн нэг давхрын кофе шопд “Танихгүй хүн манай найзын толгой дээр халуун кофе асгачихлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Энэ дуудлагын дагуу кофе асгасан гээд байгаа 22 настай “А” гэх эмэгтэйг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс дээр мэдүүлэг авахаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид хүргэсэн.

Мэдүүлэг авахаар хүргэж очсоны дараа тус эмэгтэй СБД-ийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөгчтэй үл ойлголцсон, маргалдсан асуудал гарсан. Уг асуудалд СБД дэх цагдаагийн газраас дотоод албаны шалгалтыг хийж байгаа бөгөөд одоогоор албаны шалгалтын дүн эцэслэн гараагүй байна.

Харин хүний толгой дээр халуун кофе асгасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Яагаад маргалдсан асуудал нь зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно. Хохирогч 18 настай М-д гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөгч томилсон” гэсэн тайлбарыг өгчээ.

Жич: Бусдын толгой дээр халуун кофе асгасан эмэгтэй өмгөөлөгч Г.Батбаярын төрсөн охин, 22 настай эмэгтэй байсан бөгөөд энэ талаар Г.Батбаяр тайлбар өгөхдөө “Охиноосоо тусдаа амьдардаг. Хэрэг явдлын талаар дуулаагүй” гэсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20