Л.Энх-Амгалан: Гурван настай хүүхдүүдийг энэ сарын 14-нөөс цэцэрлэгт авна

2022-02-08 466 0

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр салбарын сайд 2-3 настай хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтын талаар дараах мэдээлэл өглөө.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Энэ сарын 14-нөөс 2,3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Улсын хэмжээнд гурван настай 76763 мянган хүүхэд бий. Үүний 60 хувийг л цэцэрлэгт хамруулах боломжтой. Гурван настай хүүхдүүдийн 60 хувийг, дөрвөн настнуудын 80 хувийг, таван настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар таван настай хүүхдүүдийн 91,3 хувь нь цэцэрлэгт хамрагдсан байна. Дөрвөн настай хүүхдүүдийн 86 хувь нь цэцэрлэгт явж байгаа. Зарим цэцэрлэгт хүчин чадал хүрэлцээгүй байгаа. Тиймээс төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.

Бүртгэлийн тухайд, хоёр настайдаа бүртгүүлсэн хүүхдүүд тухайн цэцэрлэгтээ хамрагдана. Хоёр насандаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдийг шинээр бүртгэнэ.

Коронавирусийн далимдуулаад 2,3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байна гэсэн хардлага байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Хүүхдийн өвчлөлийг харахад, вакцин хийлгээгүй хүүхдүүдийн өвчлөл өндөр байгаа. Ялангуяа 2-3 настай хүүхдүүд өвчинд өртөмтгий байна.

Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 1400 гаруй цэцэрлэг бий. Эдгээрийн 100 гаруй нь л 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаггүй. Тиймээс заавал төрийн өмчийн гэлгүй хувийн цэцэрлэгүүдэд энэ насны хүүхдүүдийг хамруулах шийдэл байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Ч

2025-10-27