Л.Энх-Амгалан: Сүүлийн хоёр жилд хүүхдийн сургууль завсардалт ихээр нэмэгдсэн

2022-02-08 584 0

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хийсэн сурагчдын хичээл хоцрогдлын үнэлгээний дүнг өнөөдөр танилцуулж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: “Хичээлийн хоцрогдол бол цар тахлаас өмнө байсан болон дараа нь үүссэн хоцрогдол гэж хоёр хувааж болохоор байгаа. Танхимын бус сургалтад хамрагдсан хүүхдүүдийн 23 хувь нь дэд бүтэцтэй холбоотой асуудлууд тулгарсан. Судалгаанаас харахад хүүхдийн сургууль завсардалт сүүлийн хоёр жилд маш их нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2000 орчим хүүхэд сургууль завсардах эрсдэл нүүрлэсэн байна. Сургууль завсардаж буй тоо хэмжээ 2018, 2019 онтой харьцуулахад 60 орчим хувиар өссөн. Энэ тоо цаашид ч нэмэгдэх магадлалтай. Тиймээс нэг ч хүүхдийг сургууль завсардуулахгүй байх боломжийг хангаж ажиллаж байгаа” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27