Хавраас хотын авто зогсоолын менежментийг сайжруулахад анхаарна

2022-01-29 605 0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Улмаар гурав болон дөрөвдүгээр сарыг иргэний соёлын сар болгон зарлаж, автобусны буудлыг тохижуулан, тоог нэмэгдүүлэх, авто зогсоолын менежментийг сайжруулах болон бусад чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах аж. Нийслэлийн хэмжээнд 1081 нийтийн тээврийн зогсоол байгаа бөгөөд иргэдийн 51 хувь нь автобусаар зорчдог гэсэн судалгаа гарсан. Иймд автобусны зогсоолыг тодорхой стандартын дагуу шинэчлэх шаардлагатай. Харин авто зогсоолын нэгдсэн системийг бий болгож, стандарт хангасан төрөлжсөн авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай судалгааг хийгээд байна.

Тав  болон зургаадугаар сард хотын иргэний орлогыг дэмжих чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах талаар танилцууллаа. Ингэхдээ гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг хангаж, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх амралт зугаалгын орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд хамаарах 12.211 ам метр талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бүрдүүлэхээр шаардлагатай судалгааг хийгээд байгаа аж.

Нийтийн эдэлбэр гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх орчин нөхцөлийг бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, иргэний орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж буй. Энэ мэтчилэн хоёр сар тутамд тодорхой зорилтыг дэвшүүлэн, зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар танилцууллаа. Зөвлөлийн хурлын гишүүдийн зүгээс дээрх зорилтуудад нэг бүрчлэн анхаарч, гэр хорооллын бүсийг орхигдуулахгүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, дээрх арга хэмжээнүүдэд хамтран ажиллах, уг зорилтот жилийг ирэх онуудад улам сайжруулан, үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨВӨР МОНГОЛООР АЯЛЖ, НААДАМ ҮЗЭЦГЭЭЕ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГО БҮХИЙ 36 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий "Өвөр Монголоор аялж, наадам үзэцгээе" сэдэвт Өвөр Монголын 36

2026-07-22

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ

Монголчуудын хувьд худалдаа үйлчилгээ авах, зах худалдааны төвүүдийг зорих нь өдөр тутмын амьдралын

2026-06-23

Ж.НЯМДУЛАМ: НИЙТИЙН АЛБАН ТУШААЛД ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТЭЙ ТОМИЛГОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Нийтийн албан тушаал тэр дундаа удирдах шатны албан тушаалд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах асуудл

2026-05-27