Утааг бууруулах эрдэмтдийн зөвлөл байгуулна

2022-01-21 528 0

БОАЖЯ-ны удирдлагууд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд, Монголын эрчмийн салбарын зөвлөх, мэргэшсэн инженерүүд Сонгинохайрхан дүүрэгт байрлах сайжруулсан түлшний үйлдвэртэй танилцжээ.

Энэ үеэр эрдэмтэн, судлаачид

– Сайжруулсан түлшний стандартыг яаралтай өөрчлөх

– Монгол Улсад утааны стандарттай болох

– Таван толгой түлш компанийн дэргэд лаборатори байгуулж өгөх

– Судалгаа хийж, туршилт хийж, үүний дараагаар үйлдвэрлэлийг явуулах

– Зүүнбаян төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах

– Сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрүүдийн яндангийн стандартыг сайтар барих

– Сайжруулсан түлшийг үйлдвэрлэхдээ түүхий эд болон бусад барьцалдуулагч зэргийг сайтар анхаарах

– Үйлдвэрийн зориулалттай болон ахуйн хэрэглээний гэж ангилсан стандарт тогтоох саналуудыг дэвшүүлжээ.

Дээрх саналуудыг үндэслэн эрдэмтдийн зөвлөлийг байгуулах, шинээр баригдах үйлдвэрийн технологийг шинэчлэн, бүрэн автоматжуулах ажлыг зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулсан байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн Ж, Г нарт холбогдох эрүүгийн хэргий

2026-05-06

“Морин хуур“ болон “Монгол тэмээний өдөр”-өөр БҮХ НИЙТЭЭР АМРАХГҮЙ. Өв соёлоо тунхаглан хамгаалах зорилготой ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР

Н.Батсүмбэрэл тэргүүтэй найман гишүүн зургаадугаар сарын 07-ныг "Морин хуурын өдөр", нэгдүгээр сарын

2026-03-11

Энэ сарын 20-ныг хүртэл хүйтний эрч эрс чангарана

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна Цаг уурын байгуу

2026-01-18