
Булган аймаг 2021 оныг “АЯЛЛЫН ХОГ ХАЯГДАЛГҮЙ АЙМАГ” болгон зарлаж байсан бол энэ жил “НОГООН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖСЭН, БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ” болгон зарлаж байгааг “VISIT BULGAN-2022” форумын үеэр онцлов.
“Булган аймгийн хувьд 2021 онд дотоодын жуулчдын зам дагуу отоглох цэгүүдийг байгуулж, аяллын маршрут бүхий алс газруудад үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлэн, томоохон суурин газруудад хог ангилан ялгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зориулалтын савнууд байрлуулах зэрэг тоймтой ажлыг зохион байгуулсан. 2022 оны хувьд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, амралт жуулчны баазууд, зам дагуу үйл ажиллагаа явуулж буй зоогийн газар, худалдааны цэгүүдээ бодлогоор дэмжиж, хамтран ажиллана” гэдгийг аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ форумын нээлтийн үеэр хэлсэн юм.
0 cэтгэгдэлтэй