Д.Сумъяабазар: Гадаадын олон улс орноос Улаанбаатарын хөгжилд хамтран ажиллах санал тавьсан

2021-12-27 617 0

Өнөөөдөр Нийслэлийн удирдлагуудын  2021 оны хамгийн сүүлийн шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнийг ийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Нийслэлийн Засаг дарга 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэсний дээр ирэх онд хийх шинэчлэлт, өөрчлөлтийн  онцлогоос дурдсан юм.

Тэрбээр, “Нийслэлийн хувьд 2021 он бол хууль, эрх зүйн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийсэн дэвшлийн жил байлаа. Нийслэл хот эрх зүйн чадамжтай болохын сацуу эдийн засгийн чадамжтай болох эх үндсээ тавилаа.  Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэж өгсөн 420 тэрбум төгрөгийн дэмжлэг гадаадын хөрөнгө оруулалт татах дуудлага болж өглөө.  Гадаадын олон улс орноос, хөрөнгө оруулагчдаас Улаанбаатар хотын хөгжилд хамтран ажиллах санал, санаачилга гаргаж байна. Бид төлөвлөсөн бүхий л ажлаа 2022 оноос зоригтой эхлүүлнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд “Ковид-19”-тэй холбоотой  тээвэр ложистикийн саатал үүсэж болзошгүй гэсэн ганц болгоомжлол байна. Гэвч бид бэрхшээлийг даван туулж, боломж бололцоог бүрэн дайчилж, хотын хөгжлийг урагшлуулахын төлөө хамтдаа, багаараа зүтгэх болно” хэмээн шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Битүүний өдрийг амралтын өдөр болголоо

Өнөө жилийн Цагаан сарын битүүний өдөр мягмар гарагт тохиож байгаа. Тиймээс Засгийн газрын хуралд

2026-01-21

ЗТЯ-ны ТНБД Б.Насантогтох нь эхнэрийнхээ компанитай 5.5 тэрбумын гэрээ байгуулсан уу

Зам, тээврийн яамны ТНБД Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэ

2026-01-18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, т

2026-01-16