“Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ ор сураггүй алга болсон уу?

2021-11-15 1254 0

Сүүлийн үед цахим орчинд болж бүтэхгүйг шүүмжлэн лайваараа олонд танигдсан иргэн Д.Мөнх-Эрдэнийг цагдаа шүүхийнхэн дуудаж байцаах болсон талаар  лайваараа дамжуулсан мэдэгдсэн. Тэрбээр Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр үдээс өмнө Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс дуудсан гэх ба түүнээс хойш утас нь холбогдохгүй ор сураггүй алга болсон талаар түүний ойр тойрныхон цахим хуудсандаа бичжээ.

Энэ тухай иргэн Ж.Отгонбаяр  өөрийн фэйсбүүк хуудсандаа “Ор сураггүй алга болов. Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст өглөө дуудсан гэнэ. Хамт явж байсан хоёр хүний утас нь болохгүй байна. Аль шорон луу авч явсан бэ? Нямбаа? Хүчирхийлэлийг хэзээ ч тэвчихгүй” хэмээн бичжээ.

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг Баянгол дүүргийн  Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс дээр очсон эсэх талаар ЦЕГ-аас тодруулахад,  “1 дүгээр хэлтэс дээр очоогүй, харин тус дүүргийн Цагдаагийн  2 дугаар хэлтэс дээр очиж, хохигрочоор Өргөдөл өгөөд гарсан байна” хэмээн мэдэгдлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХААИС-д “Монголын их сургуулиудын тогтвортой байдал, тэсвэрлэх чадварын үнэлгээ” төслийн хэлэлцүүлэг боллоо

Green Future”: “Монголын их сургуулиудын тогтвортой байдал ба тэсвэрлэх чадварын үзүүлэлтийн үнэлгээ

2026-10-23

ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХ 11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛНЭ

Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээл

2026-10-22

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийц

2026-09-10