Бичсэн Хонгор нутаг. 2021. 10. 04.
С. Зоригийг ямар хүмүүс захиалж алуулсан бэ?
Миний бодлоор бол Эрдэнэтийг тойрсон Зууны луйвартай нэр холбогдсон, тухайн үеийн МАХН-н нэр бүхий хүмүүсийн захиалгаар Т.Чимгээ нар хөнөөсөн гэж боддог! 1998 онд сэтгүүлч Г.Уянгын “Зууны луйвар”-тай холбоотой маш ноцтой нэвтрүүлэг гарч байв.
Тэр үед Монголд ганцхан Телевиз байсан учраас хүүхэд хөгшидгүй л тэр нэвтрүүлгийг үзсэн. Тэдний нэг нь би юм.
С. Зориг агсан Ерөнхий сайд болсон бол Эрдэнэтийн хэрэг шалгагдаж, Эрдэнэтийг тойрсон зууны луйварчид ёстой шууд л балрах байсан гэдэг юм билээ.
Ер нь бол С. Зориг алуулхынхаа өмнө Ерөнхий сайд болох нь тодорхой болсон байсан гэдэг. Зууны луйварчид бүгд тухай үеийн МАХН-ын нөлөө бүхий хүмүүс байсан.
Хэрэв тэр үед тэр үеэс хойш ч захиалагч нь үнэнээр тодорвол одоогийн МАН-ын нэр хүнд навс унаж, Монголын улс төрөөс шууд арчигдах байсан. Товчхондоо бол бүх байр сууриа алдах байсан. Тиймээс л МАН-ын томчууд энэ хэргийг нам дарахаар шийдэж, “Т.Чимгээ нарын яргалал” нэртэй зохиомол жүжгийг зориудаар бэлдүүлж, бичлэг хийлгэсэн гэж харддаг.
Товчдоо бол хэргийг замхруулж, намын нэр хүндээ аварч үлдэхийн тулд зохиомол яргаллыг зориудаар бэлдүүлж бичлэг хийлгэсэ.! Дараа нь гэнэт сайхан сэтгэлтэй хүмүүс болж, нөгөөх бичлэгээ олон нийтэд цацаад, нийгмийн сэтгэл зүйг өөр зүгт чиглүүлсэн!
Товчдоо бол нөгөөх бичлэгийг нь хүмүүс үзчихээд “Эвийдээ хөөрхий, хэлмэгдсэн амьтад байна ш дээ” хэмээн өрөвдөж эхэлсэн! Одоо ч тэр жүжигт итгэсээр л бий.
Би их гайхдаг юм…
Хэрвээ тэднийг үнэхээр яргалж хэрэг хүлээлгэсэн бол тэр бичлэгээ аль хэдийн “Улсын нууц” нэрийн дор, хэнд ч үзүүлэхгүй устгачихмаар л юм. Тэгэхээр миний бодлоор бол бүх юмыг зориуд бэлдэж, зориудаар цацсан. МАН төрд байгаа цагт энэ хэрэг хэзээ ч илрэхгүй.
Жич, Ц.Элбэгдорж морж, Бат-Үүл мүүл гэдэг бол зүгээр л мөр буруулсан худал мунхруулага. Яаж ч бодсон хамт зүтгэж явсан журмын андаа алуулах бөх зүрх, ашиг сонирхол, их мөнгө, их шунал тэр үед бол тэдэнд түй ч байгаагүй болов уу. Юу үнэн энэ үнэн шүү.
Эцэст нь дүгнэхэд, яг тухайн үед өрнөж байсан зууны луйвар гэх мэтийн улс төрийн нөхцөл байдлыг ажих юм бол С. Зоригийг алуулах ашиг сонирхол зөвхөн Эрдэнэтийг тойрсон зууны луйварчидад л байжээ гэх товчхон дүгнэлтийг жирийн нэг иргэн миний бие хийчээд байнаа.
Эх сурвалж: https://www.facebook.com/groups/TSENZURGUI/permalink/3052388868415155/
Post Views: 1,160
5 cэтгэгдэлтэй
Хүн амьны хэргийг хамгийн ойр дотны хүмүүс хийдэг
Үнэхээр тэр үеийн жулдрай өмдөө татаж сурч байсан залуус юуных нь хүн амины хэргийг захиалах нтр бол өөрийн чинь хэлдгээр түй ч байхгүй байсан байж болох л юм . Бичсэнийг чинь уншаад бодлоол доо нээрээ МАН-ын орших эс орших нь тэр үеийн зууны луйвартай холбоотой байж мэдэхийн Ерөнхий сайд болонгуут энэ бүгд илрэх магадлал их байсан байх шүү үнэний хувьтай л юм Гэхдээ сэтгүүлч Батбаярын 2 жилийн өмнө ярьж нийтэлсэнээр Элбэгдоржийг бас хамсаатан байх вий гэж бодогдлоо
Зөөөз …………Хүн болгон л дүгнэлт гаргадаг болж дээ хөөрхөс.Уснаас хуурай гарах гэж мөн ч их ядацгаах юм даа чаавас.
МАН АН хоёр намын хэсэг луйварчид хамтран хийсэн бол энэ хэрэг хэзээ ч илрэхгүй биз
Хонгор нутаг чи захиалгаар ядмагхан таамаг бичсэн бна. Нусаа чирсэн жулдрай ч гэх шиг юун их өхөөрдчихсөн тэнэг бэ чи. Наадуул чинь замд нь саад болсон хэнийг ч нудархад бэлэн гэмт хэрэгтнүүд болчихсон байсан араатнууд шүү дээ. Нэг Зоригийг бүү хэл бүхэл бүтэн улсыг хорлон сүйтэгчихсэн байсан хорт могойнууд шүү дээ.