УЛСЫН ЗААН Ц.ОДБАЯР: Миний бие Өмнийн цэнхэр говьдоо 1000 мод тарихаар болж байна

2021-09-27 2371 4

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2019 оны баяр наадамд төрүүлсэн Э.Оюунболдын “Улсын аварга” цолыг хурааж, тус наадмаар түүнд өвдөг шороодсон зарим бөхчүүдэд цол чимэг олгохоор шийдвэрлэсэн билээ. Улмаар Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Ажнай” корпораци, Говийн хүчтэн дэвжээний бөх Цэдэнбазрын Одбаярт Монгол улсын Заан цолыг хүртээсэн юм.
Ц.Одбаяр заан Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Их хуралд оролцох үеэр мэдэгдсэн “нэг тэрбум мод тарина” гэх санаачлагыг дэмжиж, говь нутагтаа 1000 мод тарих хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, өнөөдөр цахим хуудсандаа УРИАЛГА гаргажээ. Тэрбээр,
“УРИАЛГА
Сайн байцгаана уу? Саяхан Монгол Улсын ерөнхийлөгч НҮБ-ын их хурлын индэр дээрээс Монгол улс цөлжилттэй тэмцэхэд зориулж нэг тэрбум мод тарина гэж мэдэгдсэн. Энэ ажлыг говь нутгийн хүний хувьд ихэд олзуурхан хүлээж авсан. Тэгээд миний бие энэ ажил нэгдэж өөрийн төрж өссөн Өмнийн цэнхэр говьдоо мянган мод тарихаар болж байна. Энэ ажилд манай бөхчүүд мөн Монголын Үндэсний бөхийн холбоо дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна. Өдөр ирэх тусам цөлжиж буй байгаль дэлхийгээ авран хамгаалахд үйлсэд үндэсний бөхчүүдийг түүчээлэн оролцож, мод тарина гэдэгт итгэлтэй байна. Бас уриалж байна нөхөд өө… Хүндэтгэсэн: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Монгол улсын харцага Цэдэнбазарын Одбаяр” гэжээ.

Улсын Заан Ц.Одбаяр сар гаруйхны өмнө “Оюутан охидуудтайгаа байр түрээслэх гээд хамаг мөнгөө хулхидуулсан”  гэх эмэгтэйд 500 мянган төгрөгийн туслалцаа үзүүлж байсан юм. Хандивыг Улсын начин Э.Даш санаачилга гарган урилж, хэд хэдэн бөхчүүд хандив өргөсний нэг нь Улсын Заан Ц.Одбаяр юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ц.Энхзаяа: Н.Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байгаа тул ШШГЕГ-т гомдол гаргасан

Дархан аварга Н.Батсуурийн анхны эхнэр Ц.Энхзаяа гэх эмэгтэй "ШШГЕГ-т "Н.Батсуурь эцгийн үүргээ биел

2024-11-24

Тэд зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт гарч чаджээ

Уулчдын үндэсний холбооноос Монгол хоёр уулчны талаар мэдээллийг хүргэсэн. Тэрбээр "Эверестийн ор

2024-05-19

ОУХМ Б.Баасанхүү “дэлхийн аварга” боллоо

Жүдо бөхийн ДАШТ эхэлж, тэмцээний эхний өдөр шигшээ багийн таван бөх зодоглосон. Эмэгтэй -48 кг жинд

2024-05-19