М.Энхсайханыг улс төрийн хилс хэргээр буруутгагдсан хэмээн үзэж УУЧЛАЛ үзүүлэхээр болжээ

2021-08-05 1148 3

УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, “М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн” албан бичгийг долдугаар сарын 9-ны өдөр илгээсэн аж. Энэ дагуу өнөөдөр /2021.08.05/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд уулчлал үзүүлэх тухай зарлигийг гаргасан байна. Өмнө нь Ерөнхийлөгч асан Х.Баттулыгн бүрэн эрхийн хугацаанд АН-ын зүгээс хүсэлт гаргаж байсан ч хүлээж аваагүй байна.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд асан М.Энхсайханд анх хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүссэн  энэ нь нотлогдоогүй тул, Эрчим Хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа 75 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 130 саяар худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж  жилийн хорих ял оноосон билээ.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сайжрах уулаас үлэггүрвэлийн чулуужсан мөр олджээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Япон Улсын Окаямагийн Шинжлэх ухааны

2026-04-17

ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ -Төрийн байгууллагууд

2026-04-15

ЭЗБХ: 17 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг дэмжив

Монгол Улсын УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр улсын эрчим хүчний салбар

2026-04-07