Э.Билэгсайхан нийлбэр дүнгээр 203 килограммыг өргөв

2021-08-02 730 0

Хүндийг өргөлтийн +87 кг-д хүч сорьсон манай тамирчин Э.Билэгсайхан өргөлтөө гүйцэтгэж дууслаа. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 87 кг-ыг захиалаад хоёр алдсан ч сүүлийн оролдлогоороо 87 кг-ыг өргөж чадав. Харин түлхэлттэй өргөлтийн гурван оролдлогоор 107, 112, 116 кг-г өргөв. Ийнхүү нийлбэр дүнгээр 203 кг-ын амжилт (87+116 кг) үзүүллээ.

Түүнтэй хамт В хэсэгт өрсөлдсөн Кубын П.Дувергер нийлбэр дүнгээр 225, Бельгийн А.ван Беллинхэм 219, Гватемалын М.Учело 207 кг-ыг тус тус өргөжээ.

Манай нөгөө тамирчин М.Анхцэцэг 14.50 цагаас 87 кг-ын А хэсэгт өрсөлдөнө.

Монголын Үндэсний Олимпийн Хороо

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Туухай өргөлтийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно

Монгол Улсын нэрийг тив, дэлхийн тавцанд өндөрт өргөсөн тамирчдынхаа амжилтыг үргэлжлүүлэн залуу там

2025-08-23

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

Бүх нийтийн биеийн тамир, бодибилдинг, фитнесийн  спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжли

2025-04-14

Ц.Энхзаяа: Н.Батсуурь эцгийн үүргээ биелүүлэхгүй байгаа тул ШШГЕГ-т гомдол гаргасан

Дархан аварга Н.Батсуурийн анхны эхнэр Ц.Энхзаяа гэх эмэгтэй "ШШГЕГ-т "Н.Батсуурь эцгийн үүргээ биел

2024-11-24