Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35,518 хүн коронавируст халдварын улмаас эмнэлэгт болон гэрийн хяналтад эмчлүүлж байна.
Халдварын улмаас 12,898 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 470 нь жирэмсэн эмэгтэй бол 2,355 нь 0-17 насны хүүхэд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Жирэмсэн эмэгтэйчүүдийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмчилж байгаа бөгөөд маш хүнд байдалтай эхчүүдийг ЭХЭМҮТ дэх тусгай тасагт хүлээн авч, төрүүлж буй. Тус төвд мөн эрсдэлт бүлгийн/архаг суурь өвчтэй/ халдвартай хүүхдүүдэд зориулан тасаг нээсэн гэдгийг ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр хэлж байв.
0 cэтгэгдэлтэй