
Өчигдөр Унгар улсын Будапешт хотод эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Пэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт , Гавьяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48кг жинд С хэсгийг тэргүүлэн, хоёрдугаар тойрогт БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр ялсан юм. Олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй барилдан нэмэлт цагт торгуулиар ялж, шөвгийн 4-н төлөөх барилдаанд 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Вакана Когад цэвэр ялагдлаа.
Ийн хүрэл медалийн төлөө тус жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Косово улсын тамирчин Дистрис Красникиг нэмэлт цагт шүүгчдийн саналаар буулган авснаар хүрэл медалийн эзэн боллоо.
Тэмцээний эхний өдөр манай баг тамирчид нэг хүрэл медаль /МУГТ М.Уранцэцэг/ нэг шагналт долдугаар байр /ОУХМ Л.Өнөболд/ гэсэн амжилтаар дэлхийн аваргад оролцож буй 118 орноос тавдугаар байрт жагсаж байна.
SURVALJ.MN
0 cэтгэгдэлтэй