Аварга Н.Түвшинбаяр хууль хяналтын байгуулгын шийдвэрээр 461-р ангид хоригдож энэ сарын 26-ны өдөр батлан даалтаар гарсан. Улмаар түүний гадаадад зорчих эрхийг нь хориглож, гадуур байцаах шийдвэрийг шүүхээс гаргасан билээ. Н.Түвшинбаярын үйлдэлд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл энэ асуудалд Ерөнхий Сайд Л.Оюун-эрдэнэ мөн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөс буулгахгүй, халж солихгүй.” Гэм буруутай үгүй нь мэдэгдэхгүй байхад түүнийг гэмт хэрэгтэн мэт үзэж болохгүй” гэж хэлсэн байна. Ийн тодорхойгүй үед шүүхийн шийдвэрээс урьтаж хууль хяналтын байгуулга ийнхүү мэдэгдсэн нь иргэдийн дунд
“ЯЛ АВАРГЫН ХАЖУУГААР ӨНГӨРӨХ НЬ” гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.
0 cэтгэгдэлтэй