Талийгаач Ш-ийн охин Ш.Нандиндулам: Ээж минь төрснөөсөө хойш бие нь эрүүл, эмчид үзүүлж байгаагүй

2021-05-12 778 1

Өчигдөр нэгэн охин цахим хуудастаа Ээж маань вакцин хийлгээд нэг хоноод, нас барчихлаа. Миний охин дүүгээ тэвэрч бай. Ээж нь гарч, нойл орчихоод ирье” гээд яваад эргэж ирсэнгүй” гэсэн пост оруулсан. Тэгвэл талийгаачийн охин өнөөдөр хэвлэлүүдэд ярилцлага өгчээ.

Тэрээр “ээж минь тавдугаар сарын 9-нд вакцинаа хийлгэсэн. Вакцин хийлгэхдээ эмчээс нь “Төрөөд нэг сар болж байгаа хүн вакцин хийлгэж болох уу” гэж асуухад эмч нь Сар болчихсон бол болно гэж хэлэхээр нь хийлгэсэн. Вакцин тариулсан өдрөө хариу урвал илрээгүй, зүгээр байсан. Гэтэл маргааш орой нь гэнэт бурхан болчихлоо. Эрүүл байсан гэдгийг нь илтгэх бичиг баримт байгаа. Төрснөөсөө хойш бие нь эрүүл, эмчид үзүүлж байгаагүй. Ээжийн хэлснээр бол даралтыг нь үзээгүй, асуумж бөглүүлсэн гэсэн.Шүүх шинжилгээний дүгнэлт нь 14 хоногийн дараа гарах юм билээ. Аав минь сэтгэл санаа нь хямарсан байдалтай байгаа. Нялх дүү нэмэлт сүүгээр хооллож байгаа. Ээжийгээ нэхэж маш их уйлж байна. Бид яах учраа олохгүй үнэхээр хэцүү байна. Эрүүл байсан ээж минь вакцин хийлгээд л нас барчихлаа” гэж ярьжээ.

Харин уг асуудлаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ,  “Вакцинаас болж нялх биетэй эмэгтэй нас барсан эсэхийг ШШҮХ хүрээлэн тогтооно. Үүний дараа Эрүүл мэндийн яамнаас тодорхой мэдээлэл өгөх болно” гэсэн юм.

SURVALJ.MN, Г.ТЭМҮҮЛЭН

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн өвлийн амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, НИЙСЛЭЛ

2025-11-20

Татвар, НД-ийн төлөлтийг хуурамчаар бичиж 94.6 тэрбумын хохирол учруулсан хүмүүсийг саатууллаа

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн шивэлтийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр

2025-10-31

“ДЭМЧОГИЙН ЧОГО” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Дэлхийн энергийн төв — Дэмчогийн хийд болон “Дэмчогийн Ч

2025-10-27